Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Шүрэнгийн УЦС-ын төсөл, Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төслийн Сэлэнгэ мөрний сав газар болон Байгал нуурыг хамруулан хийх Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний ажлын даалгаврын төслийг Дэлхийн Банкны бодлогын дагуу зохион байгуулсан олон удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн шинэчлэн боловсруулаад байна.
Ажлын даалгаврын төсөл болон бусад холбогдох материалуудыг төслийн оролцогч/ сонирхогч талууд, иргэд, аж ахуйн нэгж, ТББ, иргэний нийгмийн, мэргэжлийн судалгааны байгууллагуудыг хамруулан нэмэлт санал авах зорилгоор МИНИС төслийн цахим хуудсанд http://minis.mn/mn/p/санал-авах-хуудас болон http://www.minis.mn/mn/p/cjqqyhlo-орхон-болон-шүрэнгийн-төслүүдийн-бүс-нутгийн-байгаль-орчны-үнэлгээний-ажлын-даалгаврын-төсөлд-нэмэлт-санал-авах байршуулаад байна.
Ажлын даалгавартай танилцаад 2018 оны  08 сарын 30-ны дотор Та саналаа дараах сувгуудаар илгээнэ үү.
ЖИЧ: Энэ нь Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний ажлын даалгаврын төсөлд санал хүлээн авах эцсийн шат бөгөөд хүлээж авах  зөвлөмжүүдийн дагуу  ажлын  даалгаврын төслийг сайжруулна. Түүнчлэн тус судалгааг гүйцэтгэх зөвлөх баг сонгон шалгаруулах худалдан авалтын шатанд шилжинэ.
Таны санал энэхүү төслийн судалгааны ажлыг амжилттай явуулахад үнэтэй хувь нэмрээ оруулах болно.